Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн гэрт ЭЦА-наас нэгжлэг хийж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл өнөө орой цахим орчинд гарсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад үнэн гэв. Түүний гэрт ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас яг одоо нэгжлэг хийж байгаа аж.
Засгийн газраас Туулын хурдны замын зогсоох шийдвэрийн дагуу АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд буй. Дээрх нэгжлэг үүнтэй холбоотой бололтой.
Учир нь, түүний эхнэр Б.Анхтуяагийн компани “Туулын хурдны зам” төслөөс 20 тэрбум төгрөгийн тендер авсан гэх асуудалд нэр холбогдоод буй юм. Мөн төрсөн дүү Т.Мөнхдалай нь "Улаанбаатар метро" төслийн даргаар ажилладаг. Тус төслийн яг одоо явагдаж буй нээлттэй тендерт өрсөлдөж буй гурван монгол компанийн нэг нь 2024 он хүртэл Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Эргэн сануулахад, өнгөрсөн баасан гарагт АТГ-аас тодруулахад "Одоогийн байдлаар Т.Даваадалай нарын хүмүүст шууд хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Туулын хурдан зам төсөлтэй холбоотой хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч байгаа. Хэрэг шалгах ажиллагааны явцад холбоотой хүмүүст хэрэг үүсгэх эсэх нь тодорхой болно" гэж байсан юм.
Бид үйл явдлын өрнөлийн талаар тухай бүр мэдээлэх болно.
Холбоотой агуулгыг дараах линкээс уншина уу.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nyambakteriig bariaachee
Монголд аж үйлдвэр хөгжөөгүй, хэдхээн жижиг хиам, талх, чихрийн үйлдвэрээс өөр юмгүй. Хүнд аж үйлдвэр байгуулж, уул уурхайгаа ашиглая гэхээр хойд хөрш маань зөвшөөрдөггүй, дотоодоос 5-р цуваа босгоод, төр засаг, нийгэм нийтийг бужигнуулаад хаячихдаг. Ийм болохоор баялаг бүтээж, өмч хөрөнгөтэй болох арга зам нэн хомс юмаа.
Гагцхүү төрийн өндөр албанд шургалж байж л
мөнгө идэж, хахууль авч жаахан юм цуглуулахаас өөр ямар ч арга, нүх сүв байхгүй !!!
neg talaar shuud shuumjleh hetsuu bn bodit barimt garahgui bol huniig ingej yarih ni bas buruu shig
Зөв улстөрчдийн нөлөөнд оролгүй шударгаар шалгах хэрэгтэй шүү.Төрийн албан хаагчийн цалингаар хагартлаа баяжсан Оюунэрдэнэ Нямбаатар нарыг бүр сайн шалгах хэрэгтэй
Хийж буй ажилд нь бус авч буй цалинд нь атаархав. Та ч бас энэ албан тушаалыг.хашиж цалингий нь авах.боломжтойшдээ. Хараад байхад тэр 2 ямар хэцүү ажил хийж тэр цалинг хүртэж бгаа билээ?
Төрийн ажил хийж байгаа хүмүүсийн ар гэр хүртэл ийм асуудалд орооцолдохоор үнэхээр эмзэг сэдэв болчихдог
сэдэв биш хүн гуай,бодит хулгай,одоо бүр эхнэр хүүхэд,төрөл төрөгсөд нь орцон цохиж явдаг болж,даварцым бишүү
Хэн ч байсан хууль тэгш үйлчлэх ёстой гэдэг зарчим алдагдах вий гэж санаа зовж байна
Шалгалтын ажиллагаа үнэхээр ил тод байж чадвал олон эргэлзээ тайлагдана
Цагдаагийн Болдыг нохойд барих мод болгосон уу. Монголд юм хийж бүтээнэ гэдэг ч тамын тогооны үлгэр, бөөн дарамт сүрдүүлэг хэцүү ч юм даа
Тгд хулгай луйвар цавьчаа хийгээд татварын мөнгөөр гараа угааж хуйвалдаан авилгал цэцэглэх нь зөвүү чи бас шавхруугаас нь халбагдаагүй юм бол хуцалгүй сууж чадахгүй бна уу бүтээн байгуулалт нэрээр баяжих хөлжих шуналд чөтгөр шулам болсон ванпируулыг ууж иддэг улаан голыг нь таслах ёстой
Гарууд заавал нэг юм олж тохох гээд л чичрээд байна даа. Хүрэлсүх Учрал гэж хөгийн хогийн гарууд төр зайдагнажээ
Ene hulgaigaas yaj salnaa,
Ийм өндөр албан тушаалтай хүмүүсийн эргэн тойронд ийм яриа гарахаар иргэдийн итгэл улам л буурч байна
ene ih medeelel bugd yamar negen uchirtai baih gej naidaj bn gehdee shalgalt ni il tod baih heregtei
Хурдны замын төсөл өөрөө том мөнгөтэй учраас эргэлзээ дагуулдаг нь ойлгомжтой л доо
ene asuudal deer hamaagui humuus ch oroltsoh magadlal ih bololtoi sanaatai haryah heregtei
Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон асуудал ихсээд байх шиг
yagaad dandaa iim asuudal garj ireed bdag ym be ergelzeetei sanagdaj bn
irged bugd l shudraga shiidver huleej baina heniig ch hamgaalahgui baih heregtei
Төсөл тендерийн асуудал дээр дандаа маргаан дагуулдаг нь тогтолцооны алдаа байх
Иргэдийн мөнгө орж байгаа учраас хяналт маш чанга байх ёстой
Хуулийн байгууллага улс төрөөс ангид байж чадах эсэх нь л хамгийн чухал
Шалгана гэж мэдээд гэртээ юу гэж юмаа байлгахав дээ.
Шунал ихтэй эхнэрүүд эр нөхрөө байнга хүнд байдалд оруулдаг ухаантай эхнэр бол нөхрөө зөв залаад явна.
Нянбактер гэж муу хогын хужаагын гар хөл авилгалч новшийг данхтай нь цуг далан уулын цаагуур далд оруулах хэрэгтэй энэ муусайнууд Монголд хэрэгтэй юм хийнэ гэж бхгүй хорлонтой л юм хийнэ үнэндээ бол эдний идэж шамшигдуулсан их наядаар хэмжигдэх мөнгийг ард түмний нуруун дээр тавих гэж бгаа бол майшүү
500 тэрбумийг ямар ч барьцаагүйгээр шилжүүлчихээд гадна дотно байгаа ах дүү хамаатнаараа дамжуулаад авилга аваад нохойгоо хүртэл гадаадад зугаацуулаад амар юм аа
ДАРАА НЬ НЯН БАКТЕРИ
Даанч их далчигнаад байсан, хулгайч новш байж.нэгмөсөн цаашаа аавынх суугаа яваарай
Зааассс одоо шалгаад яахав дээ, гэртээ мөнгөө хучаад сууж байх уу, эхнэр ах дүү нарынх нь унаа машин, өөрийнх нь хөрөнгийн мэдүүлгэн дээр дээрх орлогыг нь яг таг нотлуулаач, хэдхэн жилийн өмнө Принс унасан нусанхай хөдөөний юм байсан шдээ
Энэ нөхөр харахаас нэг л сонин гар. Үнэхээр шалгавал их л юм гарах байх. Нямбаатарын гар хөл. Хотыг хөгжүүлэхгүй идэж ууж байгаа чинь нэг л өдөр ил болно. Тэр цагт үйлээ эдэлнэ байх даа.