Улс төрийн мэдээ

Цахилгааны үнэ хэрхэхийг Б.Найдалаа шийдэж, лхагва гарагт танилцуулна

Ерөнхий сайд Н.Учрал "Б.Найдалаа сайд, эрчим хүчний үнийг үе шаттай нэмэх бодлогоо 14 хоногийн дотор танилцуул. Өртгөөсөө бага үнээр эрчим хүч борлуулж байгаа үед бурхан байсан ч асуудал шийдэгдэхгүй" хэмээсэн. Эл 14 хоногийн хугацаа лхагва гарагт |2026.04.29| дуусна.

Б.Найдлаагийн хувьд "Эрчим хүчний салбарт шууд үнэ өсгөхөөс илүү ард иргэдэд дарамт багатайгаар үнийг зохистой түвшинд хүргэнэ" гээд буй. Гэхдээ нэмэхгүйгээр зохистой түвшинд хүрэх боломж бараг л байхгүй гэж хэлж болно.

2024 11-р сард Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдийн цахилгааны тарифыг нэг кВт цаг тутамд 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож нэмснийг бодит өртгийн 85 хувьд дөхүүлсэн хэмээн тайлбарладаг.

Ингэснээр яг өнөөдрийн байдлаар, Үйлдвэр ААН-д

  • 3 тарифт тоолууртай айл өрх, аж ахуй нэгж нь өглөөний 06 цагаас 17 цаг хүртэлх кВт цахилгааныг 285 төгрөг, 17-22 цаг хүртэл кВт цахилгааныг 476 төгрөг, 22-06 цаг хүртэл кВт цахилгааныг 160 төгрөгөөр
  • 2 тарифт тоолууртай айл өрх, аж ахуй нэгж 150 кВт цагаас ихгүй хэрэглэдэг бол 06-21 цаг хүртэл кВт цаг нь 182 төгрөг, 21 цагаас 06 цаг хүртэл 147 төгрөг
  • 150 кВт цагаас 300 кВт цаг дхүртэл хэрэглэдэг бол 06-21 цаг хүртэл кВт цаг нь 225 төгрөг, 21-06 цаг хүртэл 160 төгрөг
  • 300 кВт цагаас их хэрэглэдэг бол 06 цагаас 17 цаг хүртэл 220 төгрөг, 17-21 цаг хүртэл 300 төгрөг, 21-06 цаг хүртэл кВт цаг нь 113 төгрөгөөр борлуулдаг.

Харин айл өрхөд,

  • Энгийн тоолууртай айлын сарын нийт хэрэглээ 150 кВт цагаас ихгүй бол кВт цаг нь 175 төгрөг,
  • 150 кВт цагаас их буюу 300 кВт цаг хүртэлх бол кВт цаг нь 256 төгрөг,
  • 300 кВт цагаас их хэрэглээтэй бол кВт цаг нь 285 төгрөг
  • 2 тарифт тоолууртай бол 150 кВт цаг дотор 06-21 цаг хүртэл кВт цаг эь 182 төгрөг
  • 21-06 цаг хүртэл кВт цаг нь 147 төгрөг
  • Сарын хэрэглээ нь 150-300 кВт цаг дотор бол өдрийн хэрэглээ 06-21 цаг хүртэл 225 төгрөг
  • Шөнийн хэрэглээ нь 21-06 цаг хүртэл кВт цаг нь 160 төгрөг гэхчлэн мөн гурван тарифт тоолууртай бол сарын хэрэглээний хэмжээнээс шалтгаалан 113-290 төгрөгийн хооронд өдөр, орой, шөнийн тарифууд өөр өөр.

Үүн дээр сар тутам 3200 төгрөг төлдөг. Ингээд харвал таны цахилгааны хэрэглээ сард их үү, бага уу гэдгээс хамааран хэрэглээний шатлалаар үнийг мөн нэмэгдүүлсэн юм.


Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
МАН Учралаа зайлуулаач.
МАН Учралаа зайлуулаач.

ХАНГАЛТТАЙ цалинтай бол цахилгааны үнэ нэмэхэд айлтгүй, төлөхсөн. ОДОО тэтгэвэр, цалингаа нэмж байж цахилгааны төлбөрөө нэмдээ.

Зочин
Зочин

Чойжоогийн баасыг цэвэрлэгч

Зоч
Зоч

Хангалтай нэмсэншдэээ арайл шуналтай юмдааа

Зочин
Зочин

Ард түмэн арайхийж амьдарч байхад бас л нэмэх татаасаа ярьсаар уу? Хүн нам сайд хийж чаддаггүй. Доржханд чинь хулгайч

Зочин
Зочин

Энэ нөхөр ч дээ, муу Чойжоогоос дор хүн шиг байна даа??

Үерээ
Үерээ

Зөв гарц гаргалгаа хийх ЧАДАМЖГҮЙ ИЙМ СУУДЛЫН БӨГЛӨӨСҮҮДИЙГ ЗАЙЛУУЛААЧ УЧРАЛ ДАРГА. АА!!!

Зочин
Зочин

Инфляци утгаа алдлаа. Иргэдийн амьдрал улам л дордсоор

Иргэн
Иргэн

Орон сууцны айлуудад чанартай дулааны тоолуур тавих ажилыг даруй хэрэгжүүлэх шаардлагатай болжээ!! Гэхдээ зөвхөн мөнгө хөөсөн хулихны тоолуур тавьж хэсэг хугцааны дараа баталгаажуулна энэ тэр гэж ойр ойрхон иргэдийн халаасыг суйлдаг байж болохгүй!!!

Зочинолдо
Зочинолдо

мөнгөтэй л бол Монгол төрийн сайд болчихдог их муу байна даа !! энэ хүн яг ямар хүн нь тодорхойгүй ямар чадвартай туршлагатай нь хэн ч мэдэхгүй төрийн албанд шат шатанд ажиллаж байгаагүй ийм хүмүүс нам гээч ээр дамжаад том албанд гараад суучихдаг энэ муу шүү

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт

Энэ новшийгдээ..

Зочин
Зочин

yun alia p###a ve ene

Зочин
Зочин

Үнэ нэмэхээс өөр эх сурвалж олж чадахгүй үйлчлүүлэгч ард түмнийхээ халаасанд гараа дүрж байгаа хүн эрчим хүчийг удирдаж хэрэггүй тархины чинь бяд хүрэхгүй бнаа хийж чадах хүнд нь шилжүүлэгч

Гандангийн хар Мийгаа.
Гандангийн хар Мийгаа.

Аль эрт л тэгэх байсан зөвөө хамаа.!!!

Холбоотой мэдээ

Back to top button