Баавгай айлын үхэр барьж, зөгийн үүр эвджээ
Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар багийн Гангат хэмээх газарт айлын үхрийг баавгай барьж, мөн зөгийн үүр эвдсэн тохиолдол гарсан байна. Хаврын улиралд ичээнээс гарсан баавгай суурин газарт ойртож, мал аж ахуйд хохирол учруулах тохиолдол нэмэгдэж байгаа талаар орон нутгийн иргэд мэдээлж байна.
Өмнөх жилүүдэд ч Сэлэнгэ аймагт ижил төрлийн тохиолдлууд гарч байжээ. Тухайлбал, Ерөө суманд 2025 онд малчин айлын үхрийг баавгай барьсан бол 2026 оны эхээр мөн тус сумын нутагт богино хугацаанд хоёр үхэр идсэн тохиолдол бүртгэгджээ. Мөн Сант суманд өмнөх жилүүдэд баавгай айлын хотонд орж, хонь, ямаа барьсан тохиолдлууд гарч байсан.
Хаврын улиралд баавгай идэш тэжээл хайж идэвхждэг тул ой, хээрийн бүсэд амьдарч буй иргэд анхаарал, сэрэмжээ нэмэгдүүлэх шаардлагатайг холбогдох албаныхан анхаарууллаа. Мэргэжлийн байгууллагууд иргэдэд мал сүргээ хараа хяналттай байлгах, шөнийн хамгаалалтыг сайжруулах, зөгийн аж ахуй эрхлэгчид үүрээ хамгаалах нэмэлт арга хэмжээ авахыг зөвлөж байна.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яадаг дээрэмчин идда вэ?нам буудаач лаларыг
Буудаж алах хэрэгтэй
Зөвшдэээ нутгииин нэртэй өлөн лалруудл хоол идэшииин юучгүй алж идэж түүдэгшдээээ
Байгал орчины газар болон орон нутгийн байгал хамгаалагч.хариуцлаггүйнх. нохойн хоол гээд зах дээр зөндөө л байдаг тэрнээс аваад гүйдэл явдаг газар нь тавихад болно шүүдээ. Хийе бүтээе гэсэн санаачиллагүй
Баавгай гэдэг амьтан муудсан үнэр орсон зүйл иддэг хогийн цэг хаяад байдаг яс цувдай өгхөд яагаад болохгүй гэж. Цалин.авч байгаа бол байгал хамгаалагч -хаа толгойг нь ажилуулаач.
Одоо муу майга боруудаа говь руу цөл тэнд Оюу Толгой асраг