НИЙГЭМНийгэм мэдээ

Жолооны үнэмлэхгүй сурагчдын 262 цахилгаан мотоциклыг журамлаж арга хэмжээ авчээ

Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн скүүтер, мопед, цахилгаан мотоциклыг авто замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөг. Өнөөдрийн байдлаар нийслэлд долоон аж ахуй нэгжийн 36,468 ширхэг скүүтер, цахилгаан скүүтер болон мопед үйлчилгээнд гарч байгаа аж. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас дараах шалгалтын ажиллагааг явуулж дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна. Тодруулбал, E-Mongolia системд бүртгүүлээгүй удсан, бүрэн бус эвдрэлтэй тээврийн хэрэгслийг дахин үйлчилгээнд гаргасан зэрэг зөрчлүүд бүртгэгдсэн байна.

Удаа дараа зөрчил гаргасан хоёр аж ахуй нэгжийг Зөрчлийн хуулиар хариуцлага тооцуулахаар хугацаатай албан мэдэгдэл өгсөн байна. Мөн хууль дүрмийн дагуу эцэг эх, асран хамгаалагч нар 16 нас хүрээгүй хүүхдэд цахилгаан скүүтер, мопед унуулахыг хориглодог бөгөөд энэ төрлийн зөрчлийг хянах чиглэлээр гудамж замд 150 нийтийн цагдаа ажиллаж байна. Алба хаагчид одоогоор 16 нас хүрээгүй хүүхэд цахилгаан скүүтер, мопед жолоодсон 160 гаруй зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанаас хойш түрээсийн скүүтертэй холбоотой 78 осол бүртгэгдсэн бол хүүхдүүд суррон унаж хөдөлгөөнд оролцсон 262 зөрчлийг илрүүлж таслан зогсоосон хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ub-aas busad gazar ingej shalgaj baigaa too baina uu

Зочин
Зочин

Bi shaardlaga tavital ihenh n zugtaad alga bolj baihad neg n namaig araas eldej irj baigaad shorgootsoldoj doromjilj bailee. Tsagdaa l helehgui bol jiriin hun yamar ch huchgui. hed dugeer angi ve gesen ? 9 gesen. Saraasaa shaltgaalaad 16 hursen ch baij bolno ugui ch baij bolno. Yamar ch baisan dugaargui, hamgaalaltiin malgaigui. Etseg eh n l 400m -aar torguulah vii dee. Huuliin dagii yum hiij baina uu huuli bus yum hiij baina uu gej l asuusan.

Зоч
Зоч

Зөв шдэээ хулгааач авилгачдын мөнгөндөө сагасан лалрууд сармагчин шиг бүүр явган хүниии замаар дайрчих шахааад явах нь хаасайгүй эцэг эхшүүү лалруудан бурууу эрхлүүүлж баянааа гайхуулсан аятай машин зам дээр шүлжэээл солиорооод явхын бас

Холбоотой мэдээ

Back to top button