УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал "баруун гар" Л.Дашдэмбэрэлдээ МАН-ын нарийн бичгийн даргын алба "хуваарилуулав"

Шинэ хотын даргаар Б.Пүрэвдагва томилогдсоноор МАН-д Ерөнхий нарийн бичгийн орон тоо суларсан Тэгвэл тус "суудалд" Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Дашдэмбэрэл очжээ. Уг шийдвэрийг өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдан гаргасан аж.

Энэ нь сонгууль дөхөхийн зэрэгцээ Засгийн газрын чадамжийн асуудал хөндөгдөж байгаа цаг үед нам талдаа хүчээ зузаатгаж, хараагаа сунгасан нүүдэл болов. Учир нь, Л.Дашдэмбэрэл Н.Учралтай улс төрд эртнээс хоршсон нэгэн. Н.Учрал ч хаа очсон газраа түүнийг татдаг.

Энэ удаа намын даргын эрхээ бэхжүүлэх, удирдах түвшин дэх МАН-ын У.Хүрэлсүх тэргүүтэй квотоо хадгалах зорилгоор нүүдэл хийв бололтой.

Тэрбээр Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга байхаас зөвлөхөөр нь ажиллаж буй. Сүүлийн хоёр жил дэх огцом өсөлтийнх нь зургийг зурж буй хүн. Өөрөөр хэлбэл, тэр Н.Учралын итгэлт хүн. Тиймээс Х.Нямбаатарыг огцруулж, нам доторх аль аль бүлэгт нүүртэй, магад хаашаа хөлбөрч мэдэх Б.Пүрэвдагвын оронд өөрийн хүнээ томилуулсан нь түүнд хожоотой нүүдэл гэлтэй.

Л.Дашдэмбэрэл нь МАН-д 15 жилийн өмнө элсэж, 2019 онд Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Түүнийг одоогийн Ерөнхий сайд ХХҮЕГ-ын даргаар томилуулж байсан гэдэг. Түүнээс хойш очсон алан тушаал бүрт нь дагаж яюаа. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайдын нь ахлах зөвлөх, УИХ-ын дарга байхад Тамгын газрын дэд дарга гэх мэт.

Тэрбээр, 2022 онд ХХҮЕГ-ын дарга байхдаа тус байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудтай хамтран төсвөөс хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар их хэмжээний мөнгө завшсан үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байсан гэх “гуншин” нь түүнийг хаа ч хүрсэн дагаж нүүхээр болжээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өндөр боловсролтой,ажлын туршлагатай залууд ажлын амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button