ЭДИЙН ЗАСАГ

Азийн хөгжлийн банк Монгол Улсыг хариуцсан шинэ захирал томиллоо

Азийн хөгжлийн банк Монгол Улсыг хариуцсан шинэ захирлаар Жон Жүхёнийг томиллоо. Тэрбээр өнөөдрөөс Улаанбаатар хотод шинэ албан тушаалаа хүлээн авч ажиллаж эхэлжээ.

Жон Жү Хён Монгол Улс дахь АХБ-ны үйл ажиллагааг удирдах бөгөөд үүнд Монгол Улсын 2025–2028 оны улс орнуудтай хамтран ажиллах стратегийг хэрэгжүүлнэ. Энэхүү стратеги нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хүртээмжтэй бөгөөд тогтвортой өсөлтийг хангах зорилтыг дэмждэг билээ.

Тэрбээр хамгийн сүүлд АХБ-ны Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж, байгууллагын тэргүүлэх чиглэлтэй холбоотой стратегийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж ажиллажээ. Жон Жү Хён нь БНСУ-ын иргэн бөгөөд, Харвардын Бизнесийн сургуулийг бизнесийн удирдлагын магистр, Харвардын Кеннедийн сургуулийг олон улсын хөгжлийн чиглэлээр төрийн удирдлагын магистр, Стэнфордын их сургуулийг эдийн засгийн бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд мэргэшсэн санхүүгийн шинжээч аж.

Монгол Улс нь 1991 онд АХБ-ны гишүүн болсон. Өнөөдрийг хүртэл АХБ Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн салбарт нийт 4.99 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр төлөвлөөд буй.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Back to top button