Нийгмийн

Дэлхийн шатрын 46-р олимпиадад оролцох Монголын баг Узбекистаныг зорилоо

Узбекистаны Самарканд хотод болох Дэлхийн шатарчдын 46-р олимпиадад оролцох Монголын баг тамирчид Узбекистаныг зорилоо.

Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг энэхүү тэмцээнд 188 орны үндэсний шигшээ баг оролцож, швейцарь системээр нийт 11 өргийн турш улс орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөх юм. Монголын эмэгтэй багийг ФИДЕ мастер Б.Ану, эрэгтэйчүүдийг Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан нар удирдана.

Бүрэлдэлдэхүүнд:

Эрэгтэй багт

Нэгдүгээр ширээ: их мастер С.Билгүүн

Хоёрдугаар ширээ: олон улсын мастер М.Амилал

Гуравдугаар ширээ: олон улсын мастер Г.Амартүвшин

Дөрөвдүгээр ширээ: олон улсын мастер Х.Итгэлт

Нөөц тоглогч: олон улсын мастер Ү.Агьбилэг

Эмэгтэй багт

Нэгдүгээр ширээ: олон улсын мастер Б.Мөнгөнзул

Хоёрдугаар ширээ: их мастер Т.Мөнхзул

Гуравдугаар ширээ: кандитат мастер Х.Баясгалан

Дөрөвдүгээр ширээ: их мастер Б.Мөнгөнтуул

Нөөц тоглогч: олон улсын мастер Б.Баярмаа нар эх орноо төлөөлнө.

Дэлхийн шатрын олимпиадад Монголын эрэгтэйчүүд 1970 онд 16-р байрт, эмэгтэйчүүд 1990 онд 12-р байрт эрэмбэлэгдсэн нь хамгийн дээд амжилт юм. Эрчүүд 208 багаас 51, эмэгтэй нь 191 багаас 15 дугаарт чансаагаараа жагслаа.

Манай эмэгтэйчүүд дэлхийн шатрын олимпиад 21 дэх удаагаа өрсөлдөх гэж байгаа бөгөөд их мастер Б.Мөнгөнтуул 11 дэх удаагаа оролцоно. Тэгвэл Т.Мөнхзул гурав, Б.Баярмаа, Б.Мөнгөнзул нар хоёр, Х.Баясгалан анх удаа олимпиадад өрсөлдөх гэж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button