Эрдэмтэд: Балба-Төвөдийн үерт цаг уурын өөрчлөлт нөлөөлсөн байх магадлал өндөр
“World Weather Attribution” судалгааны бүлэг өнөөдөр /2026.09.17/ мэдээлснээр Балба-Төвөдийн хил дээр мөсөн гол нурсны улмаас болсон үер, шаварлагийн урсац үүсэхэд цаг уурын өөрчлөлт нөлөөлсөн байх магадлал өндөр байна. Тус гамшгийн улмаас 1,400 хүн амь үрэгдэж, олон мянган хүн сураггүй хэвээр байгаа юм.
Тус судалгааны бүлгийн эрдэмтэд мэдэгдэл хийхдээ, тус бүс нутагт агаарын температур нэмэгдэж байгаа нь мөсөн гол, мөнх цэвдгүүдийг хайлахад хүргэсэн гэжээ. Балба-Төвөдийн гамшгийн үеэр 2 хавтгай дөрвөлжин км талбай бүхий чулуулаг, мөс нуран урссан юм. Цаг уурын өөрчлөлт үүнд яг ямар өөрчлөлт үзүүлснийг тооцоолох боломжгүй ч агаарын температур нэмэгдэн нь гамшиг болох магадлалыг өсгөсөн гэж эрдэмтэд үзжээ.
Лондоны Империал коллежийн цаг уур судлаач Фридерике Отто “Хүний үйл ажиллагаанаас үүсэлтэй уур амьсгалын өөрчлөлт мөнх цэвдэг хайлж, мөсөн гол нимгэрэн, цасны оронд бороо ороход хүргэх гэх мэт байдлаар гамшиг болох нөхцөлийг бүрдүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн гэдэгт ямар ч эргэлзээ байхгүй” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.