Гадаад мэдээДЭЛХИЙ

Эстони нээлттэй дайнд хүргэх дайсагнасан үйлдэл гаргаж байна гэж Москва мэдэгджээ

ОХУ-ын Гадаад хэргийн яам даваа гарагт /2026.11.23/ мэдэгдэл хийхдээ Эстони улсыг нээлттэй дайнд хүргэж болзошгүй хэд хэдэн дайсагнасан үйлдэл хийсэн хэмээн буруутгажээ. Эстони бол НАТО болон Европын холбооны гишүүн орон билээ. Арванхоёрдугаар сарын 1-нээс Эстони улс ОХУ-тай хилийн боомтуудаа хаахаар төлөвлөж байгаа юм. Зургаа гаруй сарын өмнө Эстони мэдэгдэл хийхдээ дрон гэх мэт зэвсэг үйлдвэрлэдэг компани руу халдлага хийхээр төлөвлөж байсныг зогсоосон гэсэн билээ. Энэхүү төлөвлөгөөний ард ОХУ байсан гэж Эстони үзсэн юм.

Уг хэрэгтэй ямар нэгэн холбоогүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байгаа. Мөн хил хаах шийдвэртэй холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн яам Эстониос Москвад сууж буй хэрэг хамаарагчийг дуудаж, эсэргүүцлээ илэрхийлж, дайсагнаж байна хэмээн буруутгажээ. Мөн Украин Оросын байгууламжуудад цохилт өгөхөд, Эстони агаарын орон зайгаа ашиглуулах байдлаар тусалсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам буруутгасан байна. Үүнээс гадна Эстони Балтын тэнгис дэх ОХУ-ын ачааны хөлөг онгоцнуудын хөдөлгөөнд саад учруулахыг оролдсон гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button