НИЙСЛЭЛ

ХУД-т шахмал түлш борлуулах цэгийн тоог гурав дахин нэмэв

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, хангамжийн баазын хүчин чадлыг нэмэгдүүлэх шинээр гурван байршлыг  тогтоолоо.

Хан-Уул дүүрэгт 2019-2020 оны халаалтын улиралд нэг хангамжийн бааз, 35 борлуулалтын цэгээр дамжуулан есөн хорооны 12,161 өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангасан.

Энэ жилийн тухайд сайжруулсан шахмал түлш хэрэглэх айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог гурав дахин нэмж, гурван хангамжийн бааз, 100 орчим борлуултын цэгийн шинэ байршлыг тогтоолоо.

Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх шахмал түлш хэрэглэдэг өрхүүдийг 3 бүсд хуваан 3 хангамжийн баазын байршлыг дараах байдлаар тогтоов.

  • Нэгдүгээр бүс: Яармаг орчмын өрхүүд дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Энканто хотхоны зүүн талын “Эс Си Эм” ХХК-ийн талбай
  • Хоёрдугаар бүс: Нисэх орчмын өрхүүд 10 хорооны нутаг дэвсгэр буюу Морингийн даваан дахь “Тавантолгой түлш” ХХК-ийн хангамжийн бааз
  • Гуравдугаар бүс: 12,13,14 дүгээр хорооны өрхүүд 12 дугаар хороо буюу Биокомбинат дахь хангамжийн баазуудаар дамжуулан 19,729 өрх сайжруулсан шахмал түлшээр хангагдахаар төлөвлөгдөөд байна.

 Нэмэлтээр долоон агуулахад 5,011 тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ.

Эх сурвалж: Khanuul.mn

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button