УЛС ТӨР

Б.Пүрэвдорж: Энэ хүнд үед НӨАТ-ыг 5 хувь болгох зайлшгүй шаардлагатай

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг ТАВАН ХУВЬ болгох хуулийн төслөө өнөөдөр /2020.09.02/ өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ. 

Энэ талаараа тэрбээр: Өнгөрсөн хавар НӨАТ-ыг ТАВАН ХУВЬ болгох хуулийг өргөн барьсан ч харамсалтай нь олонхийн саналыг авч чадаагүй. Иймээс шинэ парламентад дахин өргөн барилаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ мөнгөн дүнг 3.2 сая хүнд хувааж үзэхэд нэг хүнд 1.6 сая төгрөг оногдох ёстой. Харамсалтай нь цар тахлын эсрэг арга хэмжээ байгаа онож байна уу гэдэг бас эргэлзээтэй. Тийм учраас аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж буй НӨАТ-ын хувийг багасгах замаар  тэдний орлогыг өсгөх хуулийн төслийг боловсрууллаа. 2020 онд нийт 2.7 их наяд төгрөгийн НӨАТ-ыг авах ёстой. Үүнийг буулгаснаар ойролцоогоор 1 их наяд төгрөгийн боломжийг ард иргэддээ буцааж өгөх хуулийн төсөл. НӨАТ-ыг 5 хувь болгосноор татварын бааз суурь нэмэгдэнэ. Төсвийн орлого буурахгүй хэмээн мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button