Нийгмийн

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ТУСГААРЛАГДАХГҮЙ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал өчигдөр /2020.09.16/ 15.00 цагт албан ёсоор эхэлсэн. Айлчлалын эхэнд тэрээр Гадаад харилцааны сайд Ц.Энхтайвантай уулзан хэд, хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Сайд Ц.Энхтайвантай цуг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй ДӨРВӨН хүн оролцсон байна.

Ван И-гийн айлчлал өнөөдөр /2020.09.16/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхах хөтөлбөрөөр үргэлжилж буй. Уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулгатай цуг Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэргүүтэй ТАВАН хүн оролцжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй цуг мөн өдий тооны хүн оролцоно гэх мэдээлэл байна.

Айлчлалд оролцсон Гадаад харилцааны сайд Ц.Энхтайван тэргүүтэй хүмүүсийг өнөөдөр үдээс хойш УОК-оос өгсөн үүрэг зөвлөмжийн дагуу 14 хоног тусгаарлах бол Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар нь айлчлалын үеэр коронавирусээс сэргийлэх журмыг хэрэгжүүлсэн тул тусгаарлагдахгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-16 18:11

энэ 2 тэгээд х�##�двар авдаггүй сүпэр хүмүүс үү

Зочин
Зочин
2020-09-17 15:36

Er ni yasan gej tusgaarlah gej.heterhii tuilshirch bna da.

Холбоотой мэдээ

Back to top button