Нийгмийн

“Чингис хаан” банкны удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ

“Чингис хаан” банкны ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр шалгуулахаар прокурорын байгууллагаас харьяалал тогтоогоод байгаа талаар Өнөөдөр сонинд мэдээлжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.12-т заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэх заалтын дагуу хэд хэдэн албан тушаалтныг шалгаж буй ажээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button