УЛС ТӨР

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ дахь айлчлал үргэлжилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь 2020 оны долдугаар сард байгуулагдсан шинэ Засгийн газрын гишүүний анхны гадаад айлчлал болно.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэж заасан байдаг.

2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсан. Гэрээг хоёр улсын Парламент соёрхон баталсан.

Айлчлалын үеэр соёрхон баталсан батламж жуух бичгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар солилцоно. Ингэснээр тус гэрээ хүчин төгөлдөр болох юм. 

Мөн ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button