УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Аравдугаар сарын 1-нээс НДШ-ийг 10%-иар ТӨЛНӨ

Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдварын үед эдийн засгийг дэмжиж  Засгийн газраас иргэд болон ААН-үүдийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Нийгмийн даатгалын болон орлогын албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.

Харин үргэлжлүүлэн аравдугаар сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хөнгөлөлт хэлбэрээр буюу даатгуулагчийн төлөх шимтгэлийг тус бүр 50 хувиар бууруулж, 10 хувь болгон тогтоосон.

Өөрөөр хэлбэл аравдугаар сарын 1-нээс ажил олгогч 5%, иргэн 5%-ийн шимтгэл төлөх юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь 5%, даатгуулагч 5% хувь байхаар буюу 50-60 хувь буулгасан хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсон.

НДШ-ийг тэглэснийг 10% хувь болгож үргэлжлүүлэхэд 144 тэрбум төгрөг зарцуулна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байв.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гарчгаа зас !
Гарчгаа зас !
2020-09-21 11:02

Гарчгаа 10 биш 5%-иар гэх хэрэгтэй. Төлдөг хүмүүс нь жирийн үед 11-13% төлдөг.

Холбоотой мэдээ

Back to top button