БНХАУ манай улсаас импортолсон нүүрсний хэмжээ 0.34 сая тоннд хүрчээ

Нүүрсний импортын хориг тавигдаагүй тул долдугаар сард БНХАУ-ын нүүрсний нийт импорт 7.4 сая тонн болж, жилийн 4.9 хувиар буурчээ. Харин оны эхний долоон сард нийт импорт 45.5 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.2 нэмэгдсэн байна.
Оны эхний долоон сард Австрали, Канад Улсуудаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 28.6 сая тонн, 2.7 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 53.8 хувь, 45.3 хувиар тус тус нэмэгдсэн бол Монгол, ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 9.5 сая тонн, 3.4 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 50.7 хувь, 4.0 хувиар тус тус буураад буй аж.
БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний импорт тайлант сард 18.7 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 25.5 хувиар буурсан байна.
БНХАУ-ын Индонезоос импортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 25.0 хувиар буурч, 7-р сард 10.6 сая тоннд хүрсэн, Австрали, ОХУ-аас импортолсон эрчим хүчний нүүрсний хэмжээ 4.1 сая тонн, 2.8 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 34.0 хувь, 17.6 хувь тус тус буурсан бол Монгол Улсаас импортолсон нүүрсний хэмжээ 0.34 сая тоннд хүрч 74.4 хувиар нэмэгджээ.
У.УЯН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0.34 сая тонныг тайлбарлаадхаач
ene setguulch nar yamarch chadbardui bichsen yumaach oilgdgui
Ёстой галзуу хүний өдрийн тэмдэглэл гэж ийм юм байдаг байх.Ойлгох гээд барсангүй.Яаж орчуулаад бгаа юм яаж найруулаад бгаа юм бүү мэд.Ойлгох ухаан хүрсэнгүй.0.34 сая гэж яааг юу гэж бгаа юм.