УЛС ТӨР

О.Мөнхсайхан: Шүүхийн хараат бус байдлаараа манайх 141 орноос 120-д жагссан

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийн танилцуулга-хэлэлцүүлэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болж байна.

Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар хийлээ. Тэрээр “Шүүхийн ачаалал өндөр байгаа бөгөөд анхан шатны шүүхийн нэг шүүгчид 200 хэрэг ногдож байгаа” гэдгийг онцлон хэллээ.

Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан “УИХ-д өргөн мэдүүлээд байгаа хуулиудын харьцуулсан судалгаа, дүгнэлт”-ийг танилцуулав. Тэрээр “Дэлхийн өрсөлдөх чадварын индекст Шүүхийн хараат бус байдал 141 орноос 120-д орсон” гэдгийг дурдсан юм.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button