ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: НЭГ хүнээс коронавирус илэрч, нийт тохиолдол 313-д хүрлээ

Өнөөдөр/2020.09.22/ ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 453 сорьцод шинжилгээ хийсэн байна. Эдгээрээс НЭГ хүнд коронавирусийн халдвар илэрлээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол 313-д хүрлээ. Үүнээс 302 хүн эдгэрсэн бол эмчлэгдэж байгаа 11 хүн байна. Эмчлэгдэж буй хүмүүсийн дөрөв нь биеийн байдал хүнд, долоо нь хөнгөн.

Эдгэрсэн 302 хүний найм нь хяналтад, долоо нь гэрийн ажиглалтад, 287 хүний тусгаарлалт, ажиглалтын хугацаа дуусжээ.

Харин дэлхий дахинаа өнгөрсөн 24 цагийн хугацаанд 272 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 40 мянга, нас баралт 1 мянгаар буурсан байна. Харин 248 мянга гаруй хүн эдгэрчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button