УЛС ТӨР

Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг НИТХ-д нэр дэвшжээ

УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон. Тэгвэл тэрбээр НИТХ-ын сонгуульд ХҮН-аас нэр дэвшиж байгаа юм байна.

Тэрээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр сурч төгссөн. Магистрын зэргийг Германы Бонн хотын их сургуульд хамгаалжээ. Улмаар Хуулийн компанид мэргэжлээрээ арав гаруй жил ажиллаж, “Шунхлай групп”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар, Голомт банкны Хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байжээ. Одоо “Инвескор Капитал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button