НийгмийнНИЙГЭМ

“ОХУ-д болсон хүчтэй газар хөдлөлт Хөвсгөл, Дархан, Орхон, Улаанбаатарт мэдрэгдсэн”

Өнөөдөр есдүгээр сарын 22-ны өдрийн 02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайнд 5,8 магнитудын, 02:19:52 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайнд 5,1 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна.

Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан н.Оюун-Эрдэнэ: Есдүгээр сарын 22-ны шөнийн 02:04 цагт ОХУ-н Слюдянка тосгоноос баруун хойш 28км-т 5.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт, үүнээс 15 минутын зайтай 02:19 минутад 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлт Хөвсгөл, Дархан, Орхон аймгуудад болон Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдсэн гэх мэдээллүүд ирээд байна. 2020 наймдугаар сарын 31-ны байдлаар Монгол орны болон хил орчмын бүс нутагт нийтдээ 45.000 орчим газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүнээс Улаанбаатар хотод 1000 орчим нь бүртгэгдсэн. Монгол орны хэмжээнд 3.5 магнитуд буюу түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт жилд 60 орчим болдог гэсэн статистак судалгаа байдаг. Есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 3.5 магнитуд буюу түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 45 бүртгэгдсэн. Үүнээс хамгийн хүчтэй нь 2020 гуравдугаар сарын 20-нд Говь-алтай аймгийн Тонхил суманд 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн. Тухайн газар хөдлөлт Ховд, Говь-алтай, Баян-Өлгий аймгийн оршин суугчдад мэдрэгдсэн. Өчигдрийн газар хөдлөлт нь дунд зэргийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдоно. Монгол Улс газар хөдлөлтийн идэвхитэй бүс нутагт оршдог. Ялангуяа баруун аймгуудын нутагт газар хөдлөлтийн идэвхитэй хагарал, бүсүүд оршдог.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button