Нийгмийн

Номын баярын өдрийг “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” болгох уу

Жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдээр “Номын баяр”-н өдрүүдийг тэмдэглэдэг. Энэ өдрүүдээр номын хямдралтай худалдаа зохион байгуулагдаж зохиолч, уншигчдыг уулзуулдаг билээ.

Тэгвэл уг өдрүүдийг “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд” болгох хуулийн төслийг УИХ-н зарим эмэгтэй гишүүд боловсруулжээ.

Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр /2020.09.18/ УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

Тус хуулийн 5-р зүйлийн “Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд”  гэсэн хэсэгт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд. Тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ. Хэрвээ уг хууль батлагдвал тав болон есдүгээр сард хоёр удаа “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг болох нь.

Мэдээж албан ёсны үндэсний ном, соёлын өдөртэй болох нь сайхан. Гэвч албажаагүй л болохоос иргэд, олон нийт хавар, намартаа зохион байгуулагддаг номын баяр тэмдэглэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож энэ өдрийн тэсэн ядан хүлээдэг болсон билээ.

Энэхүү ажлыг өргөтгөн хөгжүүлж, шаардлагатай төсөв хөрөнгөд нэмэр болох мөн зохиолчдыг дэмжих чиглэлд ажиллах нь чухал болохоос бүх нийтээр амрах нь тулгамдсан асуудал мөн үү, гэдэг асуулт гарч ирж байгаа юм.  

Монголчууд нийтээр тэмдэглэх баярын хүрээнд нэг жилд 15 хоног амардаг билээ.

Г.ОДГАРАГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button