Нийгмийн

Туяарах салон: Эмэгтэйчүүдийн камерын бичлэг алдагдвал, ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭНЭ

Өчигдөр /2020.09.21/ сошиал орчноор нэгэн иргэний гомдол, зураг түгсэн нь олон хүмүүсийг бухимдуулсан юм. Учир юу гэвээс салбартаа багагүй танигдсан гоо сайхны үйлчилгээ үзүүлэгч “Туяарах салон” үйлчлүүлэгчийн хувцас солих өрөөнд камер байрлуулсан явдал байв.

Үүнийг харсан үйлчлүүлэгчид, “Урьд нь ёстой анзаарч байгаагүй юм байна. Дахиад энэ газраар үйлчлүүлэхгүй” зэрэг сэтгэгдлийг үлдээсэн байлаа.

Гомдол гаргагч үйлчлүүлэгч эмэгтэйн бичсэнээр:

“Туяарах салоны хувцас солих өрөөнд хувцсаа тайлаад санаандгүй дээшээ хартал яг дээрээс камер. Яагаад энд камер байгаа юм бэ хэмээн асуухад “Хүмүүс эд зүйлээ мартаж гардаг болохоор камер тавьсан. Угаасаа хэн ч камераар хардаггүй” гэх тоомжиргүй хариулт.

Хэчнээн олон эмэгтэйн хувцас сольж байгааг өөрсдөд нь хэлэлгүй, мэдэгдэлгүй хууль бусаар бичиж авснаа асуудал гэж огтхон ч үзэхгүй. “Камерын хувьд манай дотоод асуудал, таалагдахгүй байвал сонголтоо өөр газар хий” гэх дарамталсан мессеж ирүүлсэн Туяарахын захирал, менежерийг холбогдох цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгнө үү” гэсэн байлаа.

Иймд бид тухайн байгууллагатай холбогдож зарим зүйлийг тодруулсан юм.

-Танай салоноор үйлчлүүлсэн нэгэн үйлчлүүлэгч гомдол гаргасан байсан?

-Өчигдөр манай байгууллагаар үйлчлүүлсэн эмэгтэй гомдол гаргасан. Бид гомдлын дагуу утас руу холбогдож, асуудлыг эв зүйгээр ойлгуулж тайлбарлах гэж хичээхэд тухайн үйлчлүүлэгч их бухимдаж, хашхирсан. Түүнээс биш бид үйлчлүүлэгчийг дарамталж, зандрахгүй шүү дээ. Манай ажилчид бүгд үйлчлүүлэгчид хүндэтгэлтэй ханддаг. Тийм байхыг ч шаарддаг.

-Хувцас солих өрөөнд камер байршуулсан тухай тайлбар өгөөч?

-Манай салонд зэрэглэл өндөртэй үйлчлүүлэгчид ордог. Өрөөний хувьд жижигхэн. Үйлчлүүлэгч хувцас хэрэглэлийг тусгай чиптэй түлхүүрээр нээж, шүүгээндээ хийж хадгалдаг. Гэвч зарим үйлчлүүлэгчид эд зүйлээ сандал дээр тавих, үлдээх асуудал гардаг. Энэ үед дараагийн үйлчлүүлэгч үнэ бүхий эд зүйлийг аваад гарахыг үгүйсгэхгүй.

Манайд хэд хэдэн удаа үнэтэй эд зүйлээ алдсан асуудал гарсан. Тиймээс шинэ салбарынхөө хувцасны өрөөнд камер байршуулсан юм. Камерын хувьд хүмүүсийн бодож байгаа шиг тусгай дэлгэцээр хүн хянаад суудаггүй. Зөвхөн үйлчлүүлэгчийн эд зүйлс алдагдсан үед цагдаагийн байгууллагаас ирж камер шүүгээд эд зүйлийг олж өгсөн тохиолдол бий. Санах багтаамжийн хувьд 10 хоногийн дараа бичлэгээ автоматаар устгадаг тохиргоотой.

-Хувцас солих өрөөнд үйлчлүүлэгч бүрэн нүцгэлдэг үү?

-Манайх саун үйлчилгээ үзүүлдэггүй тул үйлчлүүлэгч гадуур хувцсаа л солино. Камерын хувьд эгц дээрээс бичдэг тул хүний ерөнхий дүрс гарахаас нарийн зүйлс бичигдэхгүй.

-Хэчнээн хувцас солих өрөөтэй вэ?

-30 гаруй өрөө бий. Өрөө бүр камертай. Хуучин салбараасаа нүүхдээ камеруудаа байршуулсан юм.

-Камерын аюулгүй байдлаа хэрхэн хамгаалдаг вэ?

-Нэг жижиг өрөөнд камерын тоног төхөөрөмж хадгалагддаг. Ажилчид тэр өрөө рүү нэвтрэх боломжгүй. Байнга цоожтой байдаг гэж хэлж болно. Мөн шууд хянах дэлгэцгүй. Зөвхөн эд зүйлс алдагдсан үед л цагдаагийн байгууллагаас камерыг шүүдэг.

-Хэрэв камерын бичлэг алдагдвал яах вэ гэж бодож байсан уу?

-Мэдээж бичлэг санамсаргүй байдлаар алдагдвал, бид хариуцлагаа бүрэн хүлээх болно. Учир нь үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл задрах, бичлэг задарвал бидний буруу шүү дээ. Гэхдээ мэдээж тийм зүйл болохгүй.

-Үйлчлүүлэгчийнхээ гомдлыг хэрхэн барагдуулж, шийдвэрлэх вэ?

-Бид үйлчлүүлэгчдээ эргэн холбогдож, байршуулсан камераа авах зэргээр ямар ч байсан үйлчлүүлэгчийн гомдлыг барагдуулж, уучлал хүсэх болно.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Их эелдэг сайхан үйлчилгээтэй газар шүү. Үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамга####ах гэж л санаа тавьсан байна.

  2. Haha ondor zeregleliihen bas yum shaadag l yum bna..tged hariutslagagiig buren yaaj huleehin boldo harsan humuusiin oi uhaaniig arilgahiin baihda..sain shalgamaar l yum bna ene gazriig…iim bichleguud iig ..p.. saitad hudalddag humuus bdg shu

  3. Hund bas zereglel baidag yumuu? Baraa material shih l…. Undur zeregleliin buteegdehuun gj bgaa yum shig l unshigdaad bna. eswel shildeg uulderiin aduu, nohoi gj bga ch yum shig xaxa ### hun l bol hun bish yumuu turaaltai ##### bna shalga naadahaa

  4. shilmel sortiin nogoo, shilmel komiss, undur zeregleliin hun, dood zeregleliin hun, dund zeregleliim hun, deed zeregleliin hun??? Hun chn dotroo heden turul yum be? uhehdee bas zeregleleerree uheh uu? xxa undur zereglel arai uuruur uhej dood zereglel bas uuruur uheh uu? nugel buyan n bas yalgaatai yu xxa baahan hulgai hj undur zeregleleer amidarch bgaad uheed tamd. Dood zeregleliin gar nasaaraa huntei yumaa huwaaltsaj amidarch bgaad uhlee deed tengert turuud naasan xaxa

  5. Ёстой маш бүдүүлэг хогийн, үйлчлүүлэгчдээ зэрэглэл өндөр,ядуу буурай гэж ялгадаг газар бна. Камер хувцасны солих өрөө, а/ц өрөөнд тавих ёс угаасаа дэлхийн хаана ч бхгүй. Хүний эрхийг,нөгөө дэрэглэл өндөр гээд бга үйлчлүүлэгчдийнхээ эрхийг дээд зэргээр зөрчдөг бх нь. Тэгээд энэ ярьж,хэлж,хариулж бгаа нь бүр бөөлжис цутгам. Өндөр төлбөр авдаг юм чинь харьцааны хувьд инээмсэглэл бх нь хууль. Гол нь үйлчлүүлэгчдээ зэрэглэдэг нь хөгийн санагдлаа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button