ДЭЛХИЙ

Тархинаас ирсэн долгионыг ашиглаж алхахад тусалдаг РОБОТ бүтээжээ

Япон улс техник технологийн хөгжлөөрөө дэлхийд гайхагддаг билээ. Тэгвэл дахин нэг гайхалтай технологи тус улсад гарч ирсэн байна.

Робот зохион бүтээгч Ёшиюүки Санкай нь тархины долгионыг ашиглан алхахад тусалдаг робот зохион бүтээжээ. Энэ шинэ технологи зөвхөн хөгжлийн бэршээлтэй болон бэртэл гэмтэлтэй хүмүүст тус болоод зогсохгүй өндөр настнуудад ч маш их тус дэм болох юм байна.

“ДЭМБ”-ын тооцоогоор 2050 он гэхэд 60 жилээс дээш насалсан хүмүүсийн тоо 2 тэрбумд хүрэх аж. Тиймээс уг робот нь дэлхийн хөгширч буй хүн амд тус дэм болох нь дамжиггүй гэж үзэж байгаа юм.

Энэхүү роботын ач тусыг эхнээсээ мэдрээд эхэлсэн үйл явдал болжээ. Тухайлахад, Кристэн Соренсон өнгөрсөн жилээс хойш хүзүүнээсээ доош мэдээ алджээ. Харин тэрээр Япон эрдэмтний зохиосон алхахад тусалдаг робот Флорида мужийн Брөөкс эмнэлэгт эмчилгээнд ашиглагддаг болсон гэдгийг дуулсан аж. Улмаар охиныхоо хуримын өдөр алхахаар зориг шулуудсан Соренсон уг роботон эмчилгээг туршиж үзжээ. Соренсон санасандаа хүрч охиныхоо хуримын үеэр алхаж чадсан аж.

Б.БУЯНДОРЖ

ЭХ СУРВАЛЖ: edition.cnn.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button