Энтертайнмент

“Хэвтрийн хүн” кино нээлтээ хийнэ

Зохиолч Гунаажавын Аюурзанын ижил нэрт туужаас сэдэвлэн найруулагч С.Бямбын найруулсан “Хэвтрийн хүн” кино аравдугаар сарын 20-нд нээлтээ хийх гэж байна.

Зохиолч Г.Аюурзанын 2002 онд хэвлүүлсэн “Дурлалгүй ертөнцийн блюз” номд “Хэвтрийн хүн” зохиол анх хэвлэгдсэн агаад түүний анхны хүүрнэл зохиолуудын нэг билээ. “Хүсэл, шунал”, “Алсын удирдлага” бүтээлүүдийн найруулагч С.Бямба уг зохиолоор кино хийх гэж буй тухай эртнээс зарлаж байв.

2017 оны Каннын кино наадмын “Le Atelier” хөтөлбөрт шалгарч, уг хөтөлбөрийн дэмжлэгтэй бүтэж буй бөгөөд гурван жилийн дараа үзэгчдийн хүртээл болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button