УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

“Fitch” aгентлаг Засгийн газраас танилцуулах бондод “В” зэрэглэл тогтоожээ

Засгийн газар олон улсын зах зээлд шинэ бондын танилцуулгаа хийхээр зэхэж буй билээ. Ингэхдээ “HSBC”, “J.P. Morgan”, “Morgan Stanley” болон “Nomura”-тай хамтарч ажиллахаар болсон гэх мэдээлэл байна.

Тэгвэл “Fitch” aгентлаг Монгол Улсын Засгийн газрын шинээр гаргахаар зэхэж буй бондод “В” зэрэглэл тогтоожээ.

Энэхүү шинэ бондын танилцуулга есдүгээр сард багтааж эхэлнэ гэх мэдээлэл байна.

Манай улс ирэх 2021 оноос томоохон бандуудын өр төлбөрүүдээ төлж эхэлнэ. Тухайлахад, ирэх онд “Мазаалай” бондын 500 сая ам.долларын өрийг барагдуулах хуваарьтай байгаа. Засгийн газраас гаргах бондын санхүүжилтээр эдгээр бондуудын өр төлбөрийг төлөх төлөвтэй байгаа юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button