УЛС ТӨР

Н.Ариунболд: МАН хууль бусаар нөлөөлж, АН-ын хоёр нэр дэвшигчийг хассан

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын зүгээс өнөөдөр /2020.09.22/ мэдээлэл хийлээ. Тодруулбал,  Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо өчигдөр АН-аас Чингэлтэй дүүргийн 15-р тойрогт нэр дэвшигч Д.Эрдэнэбат, 16-р тойрогт нэр дэвшигч Ц.Уугантуяа нарыг нэр дэвшигчийн бүртгэлээс хассан тухай мэдээлэв.  

Үүнд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан даргатай МАН хууль бусаар нөлөөлсөн гэж үзэж байгаагаа Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын зүгээс илэрхийлсэн юм.

Энэ тухай АН-ын хуулийн зөвлөх Н.Ариунболд, “Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо нь долоон хүний бүрэлдэхүүнтэй. Олонх нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы ойр дотнын хүмүүс. АН-ын гишүүн мөн гэж үзээд нэр дэвшүүлсэн байхад өөр намын гишүүн гэсэн үндэслэлээр нэр дэвшүүлэхээс татгалзсан учраас шүүхийн байгууллагад хандахаа үүгээр мэдэгдэж байна. Улс төрийн намын тухай хуульд зааснаар тухайн намаас гарах өргөдлөө өгснөөр гарсанд тооцдог. Гэтэл манай нэр дэвшигчдийг  тухайн өргөдөл хүсэлтийг нь үл харгалзан өөр намын гишүүнчлэлтэй гэж үзсэн нь хууль бус. Наймдугаар сарын 27-нд албан ёсоор АН-д элсэх хүсэлтээ гаргаж элссэн гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button