УЛС ТӨР

Үе үеийн УИХ-ын дарга нар нэгдэж “ИХ ХУРАЛДАЙ” клуб байгуулжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн УИХ-ын дарга нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтад УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, “Чингис хаан” одонт Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, гавьяат хуульч Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, “Чингис хаан” одонт Д.Дэмбэрэл, З.Энхболд, МАН-ын дарга асан М.Энхболд нар өөрийн биеэр оролцсон байна. Харин Монгол улсын анхны дэд Ерөнхийлөгч Р.Гончигдорж хойшлуулшгүй чухал ажилтайн улмаас хүрэлцэн ирж чадаагүй аж.

Улмаар УИХ-ын Г.Занданшатарын хувьд өмнөх дарга нарынхаа санаа бодол, сургамж зөвлөгөөг сонсжээ. Түүнчлэн Спикерүүд хамтран ярилцах, зөвшилцөх, санал бодлоо солилцох “Их Хуралдай” клуб байгуулахаар тохиролцсон байна.

Парламентаа цаашид төлөвшүүлэх, тулгамдсан асуудлаа хэлэлцэх, туршлага сургамжаа ярилцах энэ Клуб сайн дурын үндсэн дээр ямар нэг хөрөнгө зардал гаргахгүйгээр ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-23 10:29

Авилгачдын клуб байгуулах нь дээ. Энэ дотор чинь газрын наймаачин, авилг�##�ын заг�##�майлсан эцэг, �##�тан бүст авилг�##�ч зэрэг авилг�##�чдын шилдгүүд нь ирсэн байна. Лүндээ гэж хуулийн авилг�##�ч бас байна. Яана даа энэ улс оронд хийж бүтээх хүмүүс нь цөөн, хулгайч авилг�##�чид нь олон байхаар бидний ирээдүй харанхуй байна.

Холбоотой мэдээ

Back to top button