Нийгмийн

Уурхайд ажиллаж байсан иргэн шороонд даруулж амиа алджээ

Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайд осол гарч, тухайн үед ажилласан байсан 30 настай эрэгтэй амиа алджээ. 

Тодруулбал, Хулд суманд “Баянбулаг” жоншны уурхайд есдүгээр сарын 21-ний өдрийн 16:30 цагийн орчим нуралт үүсэж, тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн иргэн 30 настай, эрэгтэй М  20 орчим метрийн гүнд шороонд дарагдсан тухай мэдээллийг тус сумын хэсгээс аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 18:35 цагт өгчээ.

Тухайн газрыг тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 21:10 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдлыг үнэлсэн.

Орон нутгийн Онцгой байдлын байгууллага бие даан ажиллах боломжгүй байгаа тул Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид өчигдөр буюу есдүгээр сарын 22-ны өдрийн 10:27 цагт Дундговь аймгийн Хулд сумын чиглэлд явж мөн өдрийн 15:20 цагт очиж аврах ажиллагааг зохион байгуулж 17:30 цагт цогцсыг гаргажээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button