Нийгмийн

Хулгай, дээрэм хийдэг өсвөр насны хүүхдүүдийг илрүүлжээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй этгээдүүд буюу 16 настай Т, 17 настай Т нар хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдэж урьдчилсан байдлаар нийт 20 удаа гэмт хэрэг үйлдэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд орогнож байхад нь илрүүлэн дайчлан баривчилж цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээдүүд нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээр хэд хэдэн удаагийн эрүүгийн хариуцлагад татагдаж байсан бөгөөд гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлээ харинхорин, нарантуул, захууд болон урт цагаан гэх хүний хөдөлгөөн ихтэй газруудаар явж явуулын иргэдэд хямд үнээр зарж борлуулж, хулгайлсан эд зүйлсээ зарж борлуулсан мөнгөөрөө нийтийн байр, зочид буудлуудад амьдарч амьдарлын эх үүсгэвэр болгож байсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Тиймээс эцэг, эх асран хамгаалагчид хүүхдүүдэд энэ талын сэрэмжлүүлгийг өгч байх хэрэгтэй байна. Эцэг, эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур явж байгаад хараа хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

-БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙГЭЭР, НУУЦААР, ХУУЛЬ БУСААР АВСАН БОЛ ЗУРГААН САРААС ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ-

Монгол Улсын Эрүүгийн хуульд: 6.2 дугаар зүйл.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар /Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн

  • 10.1/Хүнийг алах/,
  • 11.1/Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1/Хүчиндэх/,
  • 17.1/Хулгайлах/,
  • 17.2/Дээрэмдэх/,
  • 17.8/Эд хөрөнгө устгах, гэмтээх
  • 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/,
  • 20.16/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 26.1/Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/,
  • 26.2/Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах/,
  • 26.3/Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах/,
  • 29.8/Террор үйлдэх/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ./Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

4. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан өсвөр насны хүн сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол ял оногдуулахгүй байж болно. Эрүүгийн хуулийн тусгай ангид:

17.1 дүгээр зүйл. Хулгайлах

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-09-23 13:35

наад новшнуудынхаа нүүр царайг ил гаргаад түмэнд жигшүүлээч,илрүүлсэн болж хамтарч ажилладаг юм уу,ХАРДАХ ЭРХ НАДАД БИЙ

Холбоотой мэдээ

Back to top button