Нийгмийн

“КОВИД-19” дэлхийн энх тайвны индексийг бут цохив

Сүүлийн үеийн бидний амьдрал зуун жилийн өмнөхтэй харьцуулахад хамаагүй тайван, амьдралын нөхцөл илт дээшилсэн билээ.

Гэвч “Vision of Humanity” байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн энх тайвны” индексээр өнгөрсөн 12 жилийн турш иргэдийн амьдралын түвшин, аз жаргалын индекс есөн удаа буураад буй. Өнгөрсөн жилийн хувьд л гэхэд дэлхий даяар энх тайвны түвшин 0.34 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Харин 2020 оны индексийн үзүүлэлт сайжирсан ч “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр уг ахилтыг бут нэргэсэн билээ.

2008 оноос хойш дэлхийн хамгийн тайван улсаар Ирланд улс нэрлэгдэж байсан. Тэгвэл эсрэгээрээ хамгийн аюултай улсын хоёрдугаарт Авганистан тодроод буй. Үүний дараа Сири, Ирак, Өмнөд Судан, Йемен зэрэг улсууд орж байгаа аж. Дэлхийн есөн бүс нутгаас зөвхөн хоёр нь л энх тайвны хувьд сайжирчээ. “Vision of Humanity” анх 2008 онд “Дэлхийн энх тайвны индекс”-ийг тооцоолж эхэлсэн бөгөөд 2008 онтой харьцуулахад энх тайвны индекс 3,76 хувиар буурсан байна.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button