Нийгмийн

Төрийн албан хаагчийн монгол бичгийн мэдлэгийн түвшинг тогтооно

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгааг энэ оны аравдугаар сард эхлүүлэх аж.

Түүнчлэн Үндэсний Статистикийн хороо Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хураангуй дүнг монгол бичгээр гаргажээ.

Монгол Улс крилл бичигт шилжсэнээс хойш анх удаа тооллогын тайланг ийнхүү монгол бичгээр гаргаж байгаа юм.

Хураангуй дүн нь Хүн ам, үндэс угсаа, суурьшил, боловсрол зэрэг 16 хэсгээс бүрдсэн бөгөөд тус тайланд орсон инфографикийг мөн монгол бичгээр хүргэж буй аж.

Тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: ҮСХ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Ямар нэг байдлаар монгол бичигрүү шилжих ####хамаа хийх л хэрэгтэй. Эхний ээлжинд бүх хаягуудыг монгол бичгээр болгож орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button