УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: ТЕГ-ын 11 хүн оролцож, над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь тагнаж чагнасан гэх асуудлаар Тусгай хяналтын дэд хороонд хандаж, нууцаар өргөдөл гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тусгай хяналтын хороо түүний өргөдлийг хүлээн авч прокурорын байгууллага руу шилжүүлсэн байна.

Энэ талаар тэрбээр “Тусгай хяналтын хороонд нууцаар өргөдөл өгсөн. Өргөдөлд цаг нь болохоор ил болох олон зүйлс байгаа. Удаан хугацаанд болсон процессыг нэг бүрчлэн бичсэн. Дуулиан болгоё гэж бодоогүйн үүднээс нууцаар өргөдөл өгсөн. ТЕГ-ын дарга Д.Гэрэл Эрдэнэтийн 49 хувийн асуудлын процесс өрнөж байхад надад удаа дараа шаардлага тавьдаг байсан. Үүнийг нь миний бие хуулийн хүрээнд ч тэр биелүүлэх боломжгүй байсан юм. Үүнээс болж хоёр, гурван удаа зөрчилдсөн. Зарим газар уулзалт хийж байхад намайг дагасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Ямар нэгэн байдлаар тоног төхөөрөмж суурилуулах гэсэн, тухайн газрын бичлэгийг авах гэсэн нөхцөл байдлууд тогтоогдож байгаа гэж ойлгосон. Энэ нь шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдэнэ. Мөн миний эргэн тойронд байгаа хүмүүсийн утас харилцуур луу халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тогтоогдохгүй бол хууль хяналтын байгууллагынхныг хамжигч гэж үзнэ. Дээрээс нь зогсоох гэж байгаа оролдлогууд хийгдэж байгаа гэх сураг ажиг дуулдсан. Хэрэв тэгвэл тэр хүнийг би захиалагч гэж үзнэ. Намайг тагнаж чагнаж байгаа арваад баримтыг баталгаажуулж авсан. 1.6 жилийн өмнөөс ажиглагдсан. Намайг тагнаж чагнасан нь тогтоогдсон учраас ТЕГ-ын удирдлагуудыг чөлөөлсөн гэж ойлгож байгаа. Намайг чагнасан байж болзошгүй 11 хүний нэрийг гаргаж өгсөн” гэж мэдээллээ.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Монголын төр хэр ялзарсаны шинж юм. Хэрвээ энэ байдлыг одоо л зогсоохгүй бол махны машин эзнээ танихгүй машинддаг гэдэг.маргааш хэн ч байж мэдэх юм.

  2. Ш####гуулахаас эмзэглэж байна гэдэг нь өөрөө маш их зөрчилтэй хүний асууд####.Илэрэхээс асйан айдас. Хэрвээ хууль дүрэм,ёс зүйгээ ягшт#### баримтлаад төрийнхөө ####быг хашаад явсан бол юунаас нь айж,сандарч хэвлэлээр гүтгээд байгаа юмшиг асууд#### босгож долоон булчирхайгаа тоочоод байх хэрэггүй харин ч ш####гуулаад зөрчилгүй гэдгээ батлуулчихаад ард иргэдээ нотолгоог харуулчихаад сэтгэл амар суух бус уу?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button