Нийгмийн

“Есөн настай охиныг хөнөөсөн гэх хойд эцэг нь хэргээ хүлээсэн”

Өнгөрөгч амралтын өдөр /2020.09.20/ есөн настай охин хойд эцэгтээ зэрлэгээр зодуулж амиа алдсан. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух 36 настай, Б гэгч нь өөрийн дагавар охин болох есөн настай Э-г зодсоны улмаас амийг нь хөнөөсөн гэдгээ эхний мөрдөн байцаалтаар хүлээсэн аж.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга, хурандаа Г.Дагиймаа охины задлан шинжилгээний талаар:

“Гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжилэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан.  Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ” гэсэн билээ.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлд өгсөн тодруулгадаа:

“Ирсэн мэдээллээр талийгаач охины хойд эцэг охиноо зодож, амь насанд нь хүрсэн болохоо эхний мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед охины эцэг гэх 36 настай Б нь архидан согтуурсан, харин эх нь гэртээ унтаж байсан гэх бөгөөд эхнэр болон охиноо удаа дараа зодож байсныг гэрчүүд хэлсэн байсан. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хамгийн том хохирогч талийгаач охины эх байхыг үгүйсгэхгүй.

Хэд хэдэн удаа айхтар зодуулж байснаа мэдүүлсэн байсан. Энэ нь ерөөс хүний өөрийн хандлага, мэдлэг боловсролын асуудал. Зөвхөн цагдаа эсвэл Засгийн газар дангаар ажиллаад нэмэргүй. Жижиг гэлтгүй дүүрэг, хороо, аймаг зэрэг бүхий л шатандаа хамтарч ажиллах нь чухал ”

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эгэл жирийн нэг иргэнийх нь бодол шүү
эгэл жирийн нэг иргэнийх нь бодол шүү
2020-09-23 17:49

Ямарч байсан 3 янзын юм барьчихаад цахим гав гэж танилцуулангаа гэр бүлийн хүчирхийлэлд зүүлгэнэ гэж Ярьсаан. Албан туша�##�д дуртай бас хэлж ярьснаасаа нэг суурин дээр эргэж буцнаа. Мэдлэг боловсрол нимгэхэн дээр нь туршлагагүй,ороо бусгаа зан авиртай болчимгүй үг яриатай хүн төрийн түшээ хийж чаддаггүй юм аа. Арай ч биш үү?

Zochin
Zochin
2020-09-23 18:28

Nyambaatar helsen yarisnaa meddegui yum bol saidaasaa ogtsor. Bichlegee har . Chaavaas iim ch huneer said tavih gej.

Zochin
Zochin
2020-09-23 18:28

Nyambaatar helsen yarisnaa meddegui yum bol saidaasaa ogtsor. Bichlegee har . Chaavaas iim ch huneer said tavih gej.

Zochin
Zochin
2020-09-23 18:28

Nyambaatar helsen yarisnaa meddegui yum bol saidaasaa ogtsor. Bichlegee har . Chaavaas iim ch huneer said tavih gej.

Z
Z
2020-09-23 18:55

Ger bul salalt z####iral araar taviltiin ur dund huuhed hohirch bna ene z####iraliig niigmiin hureend boditoor shiidej huulindaa uurchlult oruulj changalah tsag bolson yum bishuu yalanguuya erchuud ger buldee shudraga bus handaj bna ted arkhi tamkhi huuhen geed duraaraa avirlaj ar geriinhniihee argiig barj bna etseg ehchuud huuhdee buruu zuv gehiin orond tanai manai gej uugshuulj bna buruu zunusun m#lnuud

Зочин
Зочин
2020-09-25 14:39
Reply to  Z

yg unen

Зочин
Зочин
2020-09-24 11:33

Энэ сайд мөрдөн байца�##�тын нууцыг задлах ёстой юу?! Өмнөх жилүүдэд хадг�##�амжиндаа 1.000.000.000 ₮ шүүгч бий гэж зарласан.Одоо ёстой нэр �##�бан туша�##�аар нь зарлаасайн.Тэгэхгүй бол шүүгчид чинь ц�##�ингаа нэмүүльё гээд байгаа юм биш үү.Одоо ч муу нэртэй Нямдорж гуай үгүйлэгдэж бна даа...Шинэ парламёнтийн гишүүд ярьж байгаа,өргөн барьж буй хуулийг харахад зарим нь үнэнхүү харах царайны жулдаж байна.Яана даа.Шинэ сайд нар яам,харьяа аж ахуйн нэгжид х�##�аа солиогоо эхлүүлээд...

МАН ЮУ ХИЙЖ БАНЙА
МАН ЮУ ХИЙЖ БАНЙА
2020-09-24 14:10

МЭНГЭТ НЯМКАГИЙН ГАВЬЯА

Холбоотой мэдээ

Back to top button