УЛС ТӨР

Х.Нямбаатар: Би гэр бүлийн хүчирхийлэгчид “цахим гав зүүлгэнэ” гэж ХЭЛЭЭГҮЙ

Есдүгээр сарын 16-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөнгөн ялаар шийтгүүлсэн, тодорхой хугацаанд зорчих эрхээ хязгаарлуулсан иргэдийг электрон гавны тусламжтай цахимаар хянах шинэ тогтоолыг баталсан.

Энэ тухай Хуульзүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын Эрүүгийн хуулинд заасан 2021 оны нэгдүгээр 1-ээс хэрэгжиж эхлэх зорчих эрхийг хязгаарлах хуулийн хэрэгжилтийн тогтоолыг баталлаа. Хорихоос өөрөөр ял эдэлж байгаа иргэд ялыг яаж эдлэх нь тодорхой боллоо. Энэ ял хэрэгжсэнээр тухайн иргэн гэр бүлтэйгээ байж, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болж байна. Уг ялыг хүний амь хөнөөсөн, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүнд гэмт хэргээс бусад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн иргэдэд ногдуулна. Тухайлбал, зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэт хүмүүс эдлэх юм. Ингэхдээ цахим бугуйвчийг тухайн иргэний гарт, эсвэл хөлд зүүж, хянах болно” гэж мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр /2020.09.23/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар zarig.mn  сайтад өгсөн ярилцлагадаа “Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүн цахим гав зүүлгэнэ гэдэг тухай хэлээгүй. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахим гав зүүлгэх хууль нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ гэдгийг хэлсэн. Энэ бол 2015 онд батлагдсан хууль. ХЗДХ-ийн яам ял хэрэгжих бэлтгэл ажлыг л хангах үндсэн үүрэгтэй” хэмээн ярилаа.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-09-24 17:19

энэ хүн сайд биш юу ярьж байгаагаа мэддэггүй ойлгодог ч үгүй мануухай юм

Холбоотой мэдээ

Back to top button