НИЙГЭМ

Монгол хүн мэдээлэл зүйн олон улсын олимпиадад анх удаа түрүүллээ

Сингапур улсад энэ сарын 13-23-нд болсон мэдээлэл зүйн олон улсын 32 дахь удаагийн олимпиадад Монгол Улсаас эх орноо төлөөлөн Амарын Нямдаваа /“Сант”, Шинэзулын Билгүүдэй /“Сант”/, Бат-Оргилын Бадрангийх /“Эрхэт эрдэм”/, Баттөрийн Хангал, /“Эрхэт эрдэм”/ нар оролцов.

Тус олимпиадад А.Нямдаваа түрүүлж, Монгол Улсын түүхэн дэх анхны алтан медалийг хүртэв. Мэдээлэл зүйгээр монгол хүн олон улсын олимпиадад анх удаа түрүүлж байгаа нь энэ.

Тэрбээр өнгөрсөн жил тус олимпиадаас мөнгөн медаль хүртсэн амжилтаа ийнхүү ахиулав. Сонирхуулахад, ийнхүү Монгол Улс мэдээлэл зүйн олон улсын олимпиадоос нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Саруул
Саруул
2020-09-24 10:05

Сайн сайхан зүйлс бас болж өрнөж байна. Баяр хүргэе өшөө их амжилт гаргаарай

ганаа
ганаа
2020-09-24 18:42

Түрүүлсэн ч биш л дээ...�##�тан мед�##�ь авсан нийт оноо 80 хувиас дээш бол �##�тан мед�##�ь авдаг энэ олимпиадад 20 орчим хүүхэд авсан бн...Сэтгүүлчид муу тавьлаа...Хүүхэд бол үнэхэар мундаг бн

Холбоотой мэдээ

Back to top button