НИЙГЭМ

Цасан шуурганд боогдсон 15 иргэний амийг аварчээ

Энэ сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймагт болсон хүчтэй цасан шуурганд аялагчид боогджээ. Тодруулбал, тус аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газарт гурван автомашинтай 15 хүн аялж яваад цасан шуурганы улмаас зам харагдахгүй, уулнаас буух боломжгүй болсон учир аймгийн Онцгой байдлын албананд дуудлага өгч, тусламж хүссэн байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 09.24-ний 01.10 цагт газар дээр нь очиж, амийг нь аварчээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
9911
9911
2020-09-24 14:38

арай ч хөлдөх болоогүй

Холбоотой мэдээ

Back to top button