НИЙГЭМ

ВИДЕО: Улсын бүртгэлийн үйлчилгээг дүүргүүдээс авдаг боллоо

Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд түргэн шуурхай үзүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор хуулийн этгээдийн улсыг бүртгэлийн үйлчилгээг ДҮҮРГҮҮДЭЭС авах боломжтой болгожээ.

Тодруулбал, 2020 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/-өөс авах боломжтой юм байна.

Иймд иргэд, хуулийн этгээдүүд өөрт ойрхон улсын бүртгэлийн байгууллагын нэгжид хандан, үйлчилгээ авна уу.

Жич: Хаяж үрэгдүүлсэн тамга, тэмдгийг дахин авах, хуулийн этгээдийн лавлагаа, мэдээлэл авах хүсэлт болон 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө гаргасан мэдүүлэг, хүсэлтийн хариуг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас авна уу.

ЭХ СУРВАЛЖ: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button