Нийгмийн

НМХГ: Амны хаалтгүй зөөгч, бармен нь иргэдэд үйлчилсэн

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн 1-5 дугаар хороонд байрлах баар, караоке, пабын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 47 аж ахуйн нэгжид шөнийн хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар:

  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”,
  • “Хөдөлмөрийн тухай” хуулиуд
  • аюулгүй ажиллагааны норм, дүрэм журмыг хэрэгжүүлээгүй,
  • коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж хэвшээгүй,
  • амны хаалтгүй зөөгч бармен нь иргэдэд үйлчилсэн зэрэг нийт 47 аж ахуй нэгжээс 75 зөрчил илрүүлсэн байна.

Нийт зөрчлийн 38 буюу 80 хувийг газар дээр арилгуулж, ажлын хувцас хамгаалах хэрэгслийг ажлын байранд зөв хэрэглэж хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж хэвших, амны хаалтыг зөөгч барменд зүүлгэж иргэдэд үйлчилж байх талаар зөвлөгөө өгч, зөрчлийг бүрэн арилгуулжээ.

Түүнчлэн найман аж ахуйн нэгж байгууллагад 40 заалт бүхий найман албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажилласан байна.

Эх сурвалж: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button