ЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: 629 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Сүүлийн хоёр өдөр нийт 629 хүн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй. Шинжилгээг дэлгэрэнгүй танилцуулъя.

Энэ сарын 23-24-ний сүүлийн хоёр хоногт нийтдээ 629 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхдээ коронавирусийн оношоор батлагдан эмчлүүлж байсан 58 настай эмэгтэй 24 хоног эмчлүүлж, ХӨСҮТ-ээс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна.

ХӨСҮТ-д тандалт, ажиглалтад нийт 48 хүн байна. Одоогийн байдлаар Монгол улсад батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 303 хүн эдгэрсэн. Тэдгээрээс 9 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүн хүндэвтэр байна. Дэлхийн эрдэмтэд коронавирусийн эсрэг эмийг хийхэд 10 гаруй жил шаардлагатай гэж хэлж байна. Тиймээс ковидод зориулсан эмийг хүлээж, найдах шаардлагагүй. Харин одоо хэрэглэж байгаа вирус, бактерийн эсрэг эмийг бүх биеийн дархлааг сайжруулдаг  эмийг хослуулан хувь хүний онцлогт тааруулан сайн комбинац хийж эмчилж байна гэж үзсэн” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button