Нийгмийн

Г.Аюурзанын “Бөөгийн домог” ном итали хэлнээ орчуулагдан хэвлэгджээ

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын "Бөөгийн домог” роман Итали хэлээр хэвлэгджээ. Тодруулбал,  Ромын “ТААМ” хэвлэлийн газраас “Бөөгийн домог” номыг итали хэлнээ орчуулан, хэвлэсэн байна.

Арван жилийн өмнө монголчуудын хүртээл болж байсан уг бүтээл нь хүн төрөлхтний хамгийн эртний шашин шүтлэг болох бөө мөргөлийн тухай монгол хэлээр бичигдсэн анхны роман юм.

Г.Аюурзана уг романаа туурвихын тулд гурван жил дараалан Байгаль нуурыг зорьж, судалгаа хийн бөөгийн амьдралын түүхээр дамжуулж, Байгаль нуур орчмын буриад зоны мөхөл, дарлагдалт, тэдний хайр дурлалын тухай өгүүлсэн байдаг. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 25, 2020 11:55

Баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button