ЭДИЙН ЗАСАГ
Австралид коксжих нүүрсний үнэ тонн нь 150-200 ам.долларт хүрэх магадлалтай

БНХАУ-ын түүхий эдийн татан авалт өндөр байгаатай холбоотойгоор коксжих нүүрсний үнэ тонн нь 140 ам.доллар даваад байна.
Цаг агаарын байдлын улмаас Австралийн нийлүүлэлт саатвал тонн нь 150-200 ам.доллар хүрч өсөж магадгүй байгааг “Citigroup” мэдээллээ. Харин ирэх оны хувьд тонн нь 140 ам.долларт тогтвортой байх төлөвтэй байгаа юм байна.
Баасан гарагийн байдлаар Далянийн Таваарын биржид коксжих нүүрсний үнэ 1256 юань буюу 183.9 ам.долларт арилжиж байгаа юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.