Нийгмийн

Талийгаач есөн настай охины эгчийг шүүх эмнэлгийн шинжилгээнд хамруулжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 20-ны өдөр хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан 9 настай Э охиныг өнөөдөр гэр бүл, төрөл төрөгсөд нь нутаглуулж, эцсийн замд нь үдсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан талийгаач охины 12 настай эгчийг шүүх эмнэлгийн шинжилгээнд хамруулж гэмтэл байгаа эсэхийг тогтоохоор хандсан гэдгээ хэвлэлд өгсөн тодруулгадаа хэлжээ. Тэрбээр хэлэхдээ:

“Биднийг тухайн гэр бүлийн гишүүдтэй уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, нөхцөл байдлын үнэлгээ хийе гэхээр ар гэрийнхэн нь зөвшөөрөхгүй байна. Ээжийнх нь талын, ах, дүү нар нь гээд хүмүүс байгаа. Тиймээс тэдэнтэй  хамгийн ойр ажилласан сургуулийн нийгмийн ажилтан, багштай байнга уулзаж, мэдээлэл авч байна.

Хойд эцгийг нь цагдан хорьж, цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байна. Талийгаач охины 12 настай эгчийг шүүх эмнэлгийн шинжилгээнд хамруулж, биед нь ямар нэгэн бэртэл гэмтэл байгаа эсэхийг тодруулахаар ГССҮТ-д хандсан” хэмээжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button