Гандийн нэрэмжит коллежийн оюутан цаасны хутгаар гурван хүүхэд гэмтээжээ

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн оюутнууд өнгөрөгч 22-ны өдөр нэгийгээ цаасны хутгаар хутгалсан хэрэг гарчээ. Тодруулбал, Авто машин засварын нэгдүгээр дамжааны 17 настай оюутан Б нь цаасны хутгаар гурван хүүхэд гэмтээсэн байна.
Тэрбээр цаасны хутгаар нэг оюутны хэвлийг хутгалж, салгах гэсэн өөр нэг оюутны гарын зүсэж, улмаар судас дайрсны улмаар яаратай хагалгаанд оржээ. Мөн дахин нэг оюутны толгойг зүсэж хөнгөн шархтуулсан аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар 17 настай Б нь сургуулийн үүдэнд явж байсан хоёр охины өгзгөнд хүрч, бүдүүлэг авирласан тул түүнийг зогсоох гэсэн гурван хүүхдийн биед ийн халдсан гэжээ. Сургуулийн зүгээс гэмтсэн оюутнуудын эмчилгээний зардлыг гэмтээсэн Б-гээс гаргуулах болсныг хэлсэн байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.