Нийгмийн

Хөнөөсөн хүнээ Налайхын уурхайд булснаа 3 жилийн дараа хүлээжээ

Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд 2017 онд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны харьяат 19 настай, эрэгтэй С -ын амь насыг хөнөөж, цогцсыг булсан байсныг өчигдөр илрүүлжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийн амийг хөнөөсөн гэх гэмт этгээд булсан газрынхаа байршлыг хэлж, гурван жилийн дараа хэргээ хүлээжээ.

Иймд цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт тухайн иргэний цогцсыг уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлт тавьсан байна.

Улмаар Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:32 цагт очиж, 2 м3 шороог зайлуулан, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэний цогцсыг тус өдрийн 19:06 цагт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button