ДЭЛХИЙ

Ирэх сарын 05-аас Нобелийн шагналын ялагчдыг зарлаж эхэлнэ

2020 оны Нобелийн шагналтнууд 10 дугаар сарын 05-аас тодорч эхэлнэ. АНУ- ын шинжлэх ухааны фирм болох “Кларивэт Аналитикс”, /Clarivate Analytics/ энэ жил Нобелийн шагналын эзнээр тодрох магадлалтай эрдэмтэн судлаачдын жагсаалтыг танилцуулсан байна.

Тус байгууллага шинжлэх ухааны төрөлд Нобелийн шагнал авах магадлалтай хүмүүсийн жагсаалтад 6 улсын нийт 24 судлаачийг багтаажээ.

50 сая судалгаа, шинжилгээний бүтээлд анализ хийсний дараагаар дээрх жагсаалтыг гаргасан юм. Энэхүү жагсаалтад Японы Токиогийн их хоёр судлаач багтсан байна.  Өнгөрсөн хугацаанд “Кларивэт Аналитикс” фирмийн нобелийн шагнал хүртэх магадлалтай гэж нэрлэж байсан эрдэмтдээс 54 нь тус шагналын эзнээр тодорч байжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button