Нийгмийн

Мэлхийн ордны бүсгүйчүүд хайраа олж, дурлалдаа умбана

Хонь

Энэ өдөр болзоонд явах, хайр дурлалын асуудал үүсгэх, гэр бүлийн асуудалд ялангуяа тааламжгүй. Энэ ордны эмэгтэйчүүд ойр дотнын хүнтэйгээ үл ойлголцсоноос болоод сэтгэл тань тавгүйтнэ. Ойлгомжгүй харилцаа, хоорондын үл ойлголцлоос болж харилцаагаа бүрмөсөн таслахад хүрч мэдэх тул болгоомжтой байхыг сануулж байна. Харин эрчүүдийн хувьд мэдрэлийн ядаргаанд орж, сэтгэл түгшүүртэй болох хандлагатай байна.

Үхэр

Тайван амгалан, эрч хүчээр дүүрэн байх болно. Хэн нэгэнд нь нөхөж баршгүй гарз тохиож мэднэ. Бусдыг эд материалын гэхээсээ илүүтэй сэтгэл санаагаар өргөж дэмнэж, тус дэм болохыг зөвлөж байна. Бүсгүйчүүд хуучин харилцаа холбоогоо сэргээх, хайр дурлалаа эргэн санагалзахад хүрнэ. Тэдний сэтгэл санаа тогтворгүй, догдлол, гуниг хосолно.

Ихэр

Олон гийчин ирж явах нь таны төлөвлөгөөг тэр чигт нь өөрчилнө. Гэсэн хэдий ч та цаг гармагц л хувийн орон зай руугаа буцах гэж яарах болно. Энэ өдрийн таатай хандлага нь эргэн тойрны бүх хүнийг аз жаргал, найрамдлыг бэлэглэх болно. Олон сайхан үйл явдлын дараа агаарт алхах, зугаалах мөчийг ч алдах хэрэггүй.

Мэлхий

Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүст захиалга ихээр орж ирэх, ачаалал ихтэй байх боловч ар гэрийн, хувийн ажлууд давхцан танд амрах чөлөө өгөхгүй. Таны нэмэлт орлого гэр бүлийнхний хувьд хамгийн таатай боломжуудын нэг юм. Бүсгүйчүүд сэтгэл зүрхээ өгөх хүнээ олж, хайр дурлалдаа умбаж жижиг сажиг ямар ч асуудлыг үл тоох болно.

Арслан

Сэргэлэн, авхаалжтай зангийнхаа ачаар томоохон алдагдал, эсвэл гай барцдаас зайлсхийж чадна. Магадгүй таны эргэн тойрны хүмүүс багагүй хохирол амсаж болохуйц нөхцөл байдал үүснэ. Тиймээс бүх зүйл дээр хянамгай байхыг зөвлөж байна. Зарим шинэхэн учирсан хүмүүс хайр дурлалын оргил үе эхэлнэ.

Охин

Алтан гартай эмч, бариачийн ачаар хайртай хүнээ өвчин эмгэгээс нь салгаж чадна. Та талархууштай олон сайхан хүмүүнтэй учирч гэр бүл ойр дотнын хүмүүстээ аз жаргалыг бэлэглэнэ. Тэсвэр тэвчээртэй байж, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөө дарахыг оролдоорой. Машин техник худалдан авах гэж байгаа бол сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй.

Жинлүүр

Одод уран бүтээлийн эрч хүчийг нэмэгдүүлж, эрэл хайгуул хийх, туурвих, уншиж судлах зэрэгт таатай байхыг зөгнөж байна. Та өөрийн сонирхлыг, хоббигоо ашиг орлого олж болохуйц хэмжээнд хөгжүүлэхийг хүснэ. Удаан хадгалагдсан бараг л хэрэггүйд тооцогдоод удаж байсан зүйл тань олны харааг булаах үнэт эдлэл байсныг та сая мэдэх болно.

Хилэнц

Таны хувьд олон зүйлийн учир начрыг олох хэмжээнд биш байгаа тул эхлээд нөхцөл байдлаа урьдчилан үнэлж дүгнэхийг хичээ. Нөхцөл байдлыг буруугаар үнэлэх бодлогогүй амлалт, аль эсвэл овоорсон их ажлаас болж төвөгтэй байдал үүсэж магадгүй. Аливаа товлосон ажил тань амжилт бүтээл муутай байх ч илүү зүйлд анхаарал хандуулах хэмжээний завтай байхгүй.

Нум

Ойрын үед нээж ч хараагүй онцгой содон тэр тусмаа гүн ухааны ном зохиол унших, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст туслахыг од гараг танд зөвлөж байна. Таны анхаарал халамж төрөл төрөгсөд тань хэрэгтэй байж магадгүй. Ховор нандин, сонин содон зүйлийн талаар мэдлэг олж авах гэж нэлээд хичээж магадгүй.

Матар

Хувийн болон хувьсгалын олон уулзалтуудаа үдээс хойш болгон хойшлуулаарай. Учир нь өмнө өрнөсөн таагүй хандлагууд намжих хүртэл хүлээх болно. Гэр бүлд бага зэргийн маргаан, зөрчилдөөн үүсэх ч энэ нь аажимдаа намжиж ойлголцолд хүрнэ. Харин хайр дурлалын асуудлууд, болзоо зэрэг нь таны сэтгэл санааны байдлаас болж өрнөх болно.

Хумх

Таны хувьд тайван амгалан, аз жаргалтай гэр бүлийг цогцлоох гэж мэрийж хичээж яваа, түүндээ ч хүрч байна. Гэр бүлийн эерэг сөрөг асуудлыг өөрийн бодлоороо шийдвэрлээрэй. Хийхээр төлөвлөсөн томоохон худалдан авалтаа эргэлзэх зүйлгүйгээр хий. Өөрийн хүч чадалдаа итгэж амжилтыг ар араасаа дагуулах болно.

Загас

Өөрийгөө ялан дийлэх, бусдаас дутахгүй байх гэсэн хүсэл тань оргилно. Гэвч хүсээд л болох зүйл биш гэдгийг ухаарсан үед танаас илүү их хүч, тэвчээр шаардана гэдгийг санаарай. Гэр бүлд тулгарсан аливаа асуудлыг төлөвлөгөөндөө оруулж олон хүнд төвөг болохооргүй зохицуулаарай. Мөнгө санхүүгийн хувьд үрэлгэн байдлыг арилгахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button