НИЙГЭМ

Ховдын Алтай суманд нэг иргэн тарваган тахал тусчээ

Ховд аймгийн Алтай суманд, Хэнтий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол энэ сарын 24-нд бүртгэгдсэн. Эдгээр хоёр тохиолдлын хариу гарчээ. Улмаар Алтай суманд тахлаар өвчилсөн 25 настай эмэгтэйн хариу эерэг гарчээ.

Тэрбээр энэ сарын 19-нд нөхрийнхөө агнаж, өвчсөн тарваганы махыг чанаж идсэн гэнэ. Өвчтөнд тарваган тахлын үндсэн дөрвөн шинж тэмдэг илэрсэн байна. Тиймээс эхний ээлжинд өвчтөнтэй хамт байсан ойрын хавьтлын 19 хүнийг илрүүлж, тусгаарлажээ.  

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button