Нийгмийн

34 настай эмэгтэй гурван хүүхдийн хамт угаартжээ

Сүүлийн өдрүүдэд гадаа эрс хүйтэрч, айлууд гэрээ галлах болсонтой холбоотойгоор эрүүл мэндийн байгууллага болон цагдаагийн байгууллагад иргэд угаартсан дуудлага ихээхэн бүртгэгдэх болжээ.

Тодруулбал, өнгөрөгч Баасан гарагт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 34 настай эмэгтэй Б гэгч нь гурван хүүхдийн хамт угаартсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Шалгалтын ажиллагааг явуулахад зуухны сойлтыг хаасан, угаар мэдрэгчийн зай дууссан хэмээжээ. Эх болон хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэн гаргасан аж. Мөн өнгөрөгч Бямба гарагт Сүхбаатар дүүргийн 16 хороонд 5 хүн, Сүхбаатар дүүргийн 33 дугаар хороонд хоёр хүн, Хан-Уул дүүргийн 12-р хороонд гурван хүн тус тус угаартжээ.

Иймд иргэд галлагааг зориулалтын дагуу хийж, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button