Нийгмийн

Сум алдсаны улмаас зургаан настай дүүгээ буудаж, амийг нь хөнөөжээ

Өнгөрөгч 26-ны өдөр Хөвсгөл аймгийн нэгэн сумын эмнэлэгт 6 настай эмэгтэй хүүхэд Д нь буудуулсан шархтай хүргэгдэн ирээд нас барсан байна. Шалгалтын ажиллагааг явуулахад, ах дүүс болох эрэгтэй 8 настай Б, эмэгтэй 6 настай Д/ нар тоглож байхдаа ТОЗ-8 маркийн галт зэвсгээр оролдож байгаад буу алдан ах 8 настай Б нь төрсөн дүү болох 6 настай эмэгтэй Д-г буудаж, амь насыг нь хохироосон хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамж, хяналтаа сайжруулах, галт зэвсгийг хүүхдийн гар хүрэхгүй, далд газарт хадгалахыг сэрэмжлүүлж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button