ДЭЛХИЙ

“КОВИД-19”-ийн вакцинд ашиглахын тулд ХАГАС САЯ аварга загасыг агнаж болзошгүй

“КОВИД-19”-ийн хоёр дахь давлагаа эхлэх өндөр магадлалтай гэдгийг эрдэмтэд, судлаачид мэдэгдээд байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн коронавирусийн вакцин гаргаж авах шаардлага улам ихсэж байгаа юм.

Одоогоор бүтээж буй “КОВИД-19”-ийн зарим вакцинд “squalene” гэх липидийг ашиглах юм байна. Уг липидийг аварга загас ялгаруулж элгэндээ нөөцөлдөг аж. “Squalene” липидийн эм зүйн ач холбогдол нь хүний биед орсон тохиолдолд дархлааны хариу урвалыг илүү хүчтэй болгож өдөөдөгт оршдог юм.

Яг одоогоор “squalene”-ийг Английн “GlaxoSmithKline” компани ханиадны вакцинд ашигладаг бөгөөд өнгөрсөн тавдугаар сард уг компани коронавирусийн вакцины хэрэглээнд зориулж нэг тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж мэдэгдсэн. Нэг тонн “squalene” үйлдвэрлэхэд 3 мянган аварга загас агнах хэрэгтэй болдог аж.

Тэгэхээр “Shark Allies” байгууллагын мэдэгдсэнээр “Хэрвээ дэлхийн хүн бүр нэг тун вакцин тариулах шаардлагатай гэж үзвэл 250 мянган аварга загас, хоёр тун бол 500 мянган аварга загас агнах хэрэгтэй” гэжээ.

Аварга загасны популяцид хор учруулахгүйн тулд химийн аргаар гаргаж авсан “squalene”-ийг ашиглах талаар эрдэмтэд бодож байгаа юм байна. Зөвхөн энэ бодисыг гаргаж авахын тулд жилд гурван сая гаруй аварга загас агнадаг ажээ.

Б.БУЯНДОРЖ

ЭХ СУРВАЛЖ: news.sky.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button